Бөөн бөөн баяраа гэж.. Хөхнуураас илгээмж ирсэн шүү. Хамгийн хайртай мах цусны минь тасархай ахан дүүстээ баярлалаа.
Маш их догдолж , шүлсээ гүд хийтэл залгиж, зүрхээ даран үзсэн
уншсан бяцхаан зурагтай ном болон дүрст бичлэгтэй хуурцаг хамгийн нандин зүйл. Зурагт хуудаст номонд хайртай ах минь, эмээгийн минь эгч, нутгийн өндөр настан өвгөд буурлуудын зураг тодхоноор буусныг хараад тэр гэхийн тэмдэггүйгээр баярлаад, бахархаад бас гэгэлзээд явчихсан. Бага насны минь хөөрхөн хөгжилтэй дурсамжууд сэдрээд , зүрх тог тог...
Хожим цаг зав гарган бага насныхаа дурсамжаасаа тусгайлан бичлэг үйлдэх санаа төрсөн шүү.
Өнгөрсөн 7 сарын 5-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан Хөхнуур багийг үүсгэн санаачлагч Д.Дэнсамбуугийн үр хүүхдүүдийн хүсэл сэтгэлээр бүтээгдсэн зурагт ном болон баримтат бичлэгт хуурцгыг үзэх завшаан олдсон юм. Та нар их сайхан зүйл санаачлан бүтээсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Даанч энэ сэтгэлийн минь үгийг олж уншина гэдэгт нэг л итгэлгүй. Танихгүй мөртлөө таньдаг, таньдаг мөртлөө танихгүй нутаг нэгтэнгүүт болохоор. Номонд дурдагдсан баримтаас энд хэсэгчлэн сийрүүлбээс:
Эх орон гэдэг хүний унасан газрын ширхэг чулуу, угаасан усны ганц дуслаас эхэлдэг. Хүмүүний биеийг олж, энэ хорвоод үдлээд буцах тэр л хугацаанд өөрийн ус нутгаа харж, үгүйлэн санж дурсдаг билээ. Aрхангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг нь Хойд Тамирын голын эх, урд хойд голын нутаг Замтын даваа, Хөхнуур, нуурын таван Анаг, их бага Жаргалант, Эмт Байц, Нарийн Шивэрт, Хужирт , Улаалзайн даваа, Хосын тал, Хатуу зэрэг нутгийг хамран баруун талаараа Баянхонгор аймгийн Галуут сум, хойд талаараа Чулуут сум, зүүн талаараа Хан-Өндөр баг, урд талаараа Булган сумтай хиллэдэг. 9.6 мянган дөрвөлжин км нутагтай, далайн төвшнөөс дээш 2650-3414 метрт өргөгдсөн өндөр уулын бүсд хамаардаг. Цавчим өндөр уулс нь хад асгаар бүрхэгдсэн, шинэсэн ой голлон хад , үхрийн нүд зэрэг жимс болон улаан сонгино элбэг ургадаг. Ууландаа аргаль, янгир, буга гөрөөс, хүдэр, үнэг, чоно, ирвэс, шилүүс зэрэг ховор ан амьтантай байгалийн тогтоц давтагдашгүй. Ангархай гурван нуруу, Мандал хайрхан, Нуурын гурван битүү, Гангийн булан зэрэг үзэсгэлэн төгөлдөр газруудаар элбэг нутаг билээ. Хөхнуур нь уулын тагт 2668 метрт оршдог бөгөөд уртаашаа 6.7 км, тойргийн хэмжээс 12.8 км хуурын усаар тэтгэгддэг цэнгэг нуур юмаа.
Номонд үзээд дуу алдмаар байгалийн гайхамшигт тогтоцтой газруудын зураг хавсрагдсан хэдий ч энд үзүүлэх боломж олдсонгүй. Номноос татсан зураг бүдэг өнгө хослол муутай учир зураг үзүүлж чадаагүйдээ сэтгэл жаахан тиймхэн. Уг нь тээр жил нутагтаа очоод авсан хэд гурван зураг байх хэдий ч байгалийн сайхныг буулгахгүй өөрөө шавар бурхан царайлчихсан байх нь туйлын харамсалтай хэхэ.




Сэтгэгдэлүүд:
Arxangain oxin yum biddee
goyo xeljee!
Цуупс: гоёоо, гэснээс нэрний чинь эхний үсэг том ч үсэг олддоггүй ээ, уучилчихаарай за.
Аманж: гого гэж сээгэс бцихдэг сайт уу? хэхэ
Жиргээ: дийн ш дэ, төрсийн бүүр бор гэртээ төрсийн.
Жиргээ: их л сайхан хэлсэн бгааз.
Бантан: шумбанааааааа
Молор: илгээмж авах ч бас таатай бгааз дэ.
Chuups: хүний нэрийг жижгээр бичиж чаддүймөөө.
Наргил: цайны ёслолд оролцох хувьгүй болтоймаа.
Болорка: сайхооооооон , сайхан нутаг ш дэ.
Өсөхөөч / Осохооч : хэхэ, нэр нь хэн юмбэдэ хэхэ. Орилоо эмээгийн зээ шүү дээ, ах минь Хөхнуур багийн дарга Сайнтогтох / Бор / одоогоор наран улсад байна даа.
хүсвэл зурвасдаад нутгийн хууч ярьвал ярьж болж бна хэхэ..
Сэтгэгдэл үлдээх: