Тэслээ тэвчлээ, тэнхээгээ барлаа..
Хуурлаа өөрийгөө, олонд худлаа ярилаа.
Уулаа идлээ, ухаантай болох гэж зүтгэлээ..
Угтаа бол хамаа алга.
Согтоод шогтсон ч байж болох
Солиороод шохоорхсон ч байж болох..
Одоо унт!! Амар!!
Маргааш гэдэг өдөр бий!!!!!!!!!
Таалагддаг уншдаг , ухаарах гэж хичээдэг хэдэн мөртүүд.......
*Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо сайхныг магтая!
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулья!
Янаг минь чи хувцасаа тайл
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь бүрмөсөн нүцгэл!
*Нүцгэн биенээс нүцгэн бие тасарна
Нүгэлтэй юм энүүнд чинь хаана байнаа..
*Хүн бүхэн энэ л хаалгаар дуу алдан цуварч
Хүч дэлхийдээ анх удаагаа мэндэлдэг
Эр болгон энэ л хаалгаар дуу алдуулан зүтгэж
Эм хүнийг эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг
Хүн бүхний мах цусанд шингэсэн
Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулъя!
Эрт эдүүгээ хэдий ч гэсэн ер нь
ЭР хүн эр хүнээсээ төрсөнгүй
Эгэл бие нь бүсгүйнээс л төрсөнийг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн хүндэтгэж
Эр хүний итгэл хайраар ижилдэн дассан
Эмэгтэй хүний онгон цогцсыг алдаршуулъя!
Энэ орчлонд өөрсдөө нүцгэн ирснээ санаж
Энгүй сайхан нүцгэн биеийг алдаршуулья
Юм бүхнээс онгойлон хайрлаж шүтэх
ертөнцийн эх болсон эх хүнийг алдаршуулья!!
*Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас жаргалтай.
*Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө.
Дан халуун зун олны өмнө нэрэлхэж гангалж байж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ.
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтож
Хонуут өнжүүтээр огиж бөөлжөөд
Хоосон хохь шартахын зовлон эдэлнэ.
* Хүмүүс минь дээ, хүмүүс минь
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониуч аашлан хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар ирж дээ..




Сэтгэгдэлүүд:
Хүч дэлхийдээ анх удаагаа мэндэлдэг
Эр болгон энэ л хаалгаар дуу алдуулан зүтгэж
Эм хүнийг эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг
Хүн бүхний мах цусанд шингэсэн
Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулъя!
энэ нээрээ их гоё хэсэг байнаа тээ хэхэхэ
ха ха, ганчан надыг оруулдаг ганчан, тийм ээ ганчан хаалга минь ээ,
САЙХАН ШҮЛЭГҮҮҮД Ч САЙХАН Л ДААА
Бут: хаха, ю гээд бнаааа?? хаалгануудаа хайрла за!
Аманж: сайн хө, харин сайхан хэлсэн мөртүүд ..
Бут: хаха, мэдкүй ш дэ, тайлбар хийсэн болохоор чинь мэдэж авлаа.
сээнүү хайр
5250, Нини сээнүү таанууд...сто хаагуур яваадайгаан...
5250: тэнээгүй..
Бүбээ: яааааасссссс сэрэлтэй хүнэв дэ.
ДЭндүү: харин тиймээ..
Оюуна: сайн хайр, юутай бнаа ? намайг найрлаад хоослоод унтаад байх хооронд энэ хайрууд энүүгээр ороод гарцгаасан байх юм.
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониуч аашлан хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар ирж дээ..
юутай үнэн үгэв
хойд ижийгээ ганц үнсчий уярлаа
Бадман: огшоод ирдгийн ш дээ..
Сарнайх: үр мээн, иж нь найраглаагүй ээ, энэ чинь суутуудын хэлсэн үг.
иж нь гэгээрч, засарч амьдрыыы даа гэж хааяа уншиж, сондог юм бгаан
Жиргээ: үе үе уухаараа согтохоороо ухаарч амьдрах гэж шогтдог юмаа хаха..
Сэтгэгдэл үлдээх: