гэж хүмүүс надаас асуух юм. Монгол хүн даарч болдоггүй л юм байхдаа.
Далайн шуурга ирж буй болтой бороо асгараад жаахан сэрүүхэн орохоор би даараад байгаан. Улаан хамарлачихаад л байнгын цаас сальфетик болоод гар хөл хүйт даагаад л хувцас нэмээд өмсөхөөр Монгол хүн биз дээ?? гэцгээгээд толгой сэгсэрч тохуу хийгээд байхаар гайхах юм. Монгол хүн даардаггүй гэж хэн эд нарт хэлцийн юм бол доо, чөтгөр ав!! Монгол хүн гэснээс банштай цай хийж уух хүсэл төрөөд ханцуй шамлаад гал тогоондоо өнжлөө шүү дээ. Хуурай цай байдаггүй ээ, лифтэн цайгаар орлуулаад цайгаа чаначихлаа. Хэдэн банш чимхэх гэсэн гампанз элдүүр байх ч биш. Ногоо хэрчдэг хавтгай цагаан хуванцар дээр шамбааралдуулаад л хийх шиг боллоо. Элдүүр гэж жүүсний шилэн аяга. Уг нь бол сайхан хийцлээд л шар тосонд гурил самарчихмаар. Байхгүй юмыг яахав, масло хайлуулаад хэсэг гурил хуурч сэтгэлээ гурилдав шив дээ. Гэхдээ бас яахав ээ, хөлс энэ тэр чихраад л ирж байна лээ. Дээр элдүүр авчих санаатай 100 мөнгөний газраар хайсан чинь нэг тал руугаа өргөсөөд нээх хачин мод л олдсийн. Тэгээд л аваач үгүй , өөр газраар эргэлдэж байтал жижиг хадуур шиг юм олж хараад. Тэрний хадуур болох төмрийг нь тайраад авчуул иш нь хөөрхөн элдүүр болчих юм байна гэж Монгол ухаанаар сэтгээд авчихав. Гэсэн ч өнөөдөр тайрах хөрөө нь гэрт алга . Яалтай билээ ундаа жүүсний шилэн аяга уусан архины шилэн лонх мэтээр л орлуулж амьдрах юм даа. Хэзээ гэрийн эзэгтэй болж гампанз элдүүртэй болох юм байгаан бүү мэд!!




Сэтгэгдэлүүд:
chamaig bodvol ch bi xar chingisiinxee elduurtei xu
endexiin -7 chini l nad manaixnii -18, 20 xem shig l xuiten bdagshd, naana chini adil l bx l daa,
Xul, gar xuiten gesnees xuuxnuudiin xul ugaasaa l xuiten baidag yum bishuu xu?
бараг сүүлдээ модон элддэг юмтай болчихосн чинь өнөөх маань ч аятайхан байсан ч юм шиг хэ хэ хэ
Чи бид 2 таарсан таар шуудай юм шиг байна өө. Би бас үргэлж даарч байна. Манай ажлын авгай хүүхнүүд, эрчүүл богино ханцуйтай цамц, даашинз Т-ширттэй л гүйгээд байхад ноосон цамцтай өмссөн мөртлөө заримдаа даараад наачина ш тээ.
Ямар сайндаа хүмүүс монгол чинь их хүйтэн биз дээ. Халуун орноос ирсэн хүмүүс ч чам шиг биш ээ гээд шоолоод байдын... ккк
Хэнхэг : нэг бодохоос дасах ч үнэн байхоо..
Абаст: хань минь ижил сүрэг минь..
Амгаа: хамт нэг өрөөнд ажиллавал бидэн 2 таарахгүй нэ, яанам билээ:
Санаа: хэхэ, монголоос захьюу гэж бодож үзсээб. нааш цааш элдүүр гампанзаа чирээд нисээд байхуу яахуу?
Хэнхэг хог: хаха, тэмбүү туссан юм байх даа өвчтэй хог ш дээ, хонод явчаач
banshniix tusmaa sain, neg daraad l boloo doo...
тэр хивс нь газар унтдаг байхад ямар их хэрэг болдог байваа гэж...
дулаан хувцаслаарай гэж хэхэ.
Бялзуух: монгол хүн
Хохо: хамалеон юмуу даа?
Хэйлдэ: нээх шоолдийн сумтай гарууд тэ..
Дэндэв: тэгээд юугэж ?? хаха
Жиргээ: нүгэл, үхсэн ч жапан хүүхэн болж төрөхгүй юм шүү..
Букаа: тэгий харин гурилаа хайрна, боднооо хаха
Оюуна: пүүх ээж чинь чамайг хадамд гаргах шахсан биш үү, ганжингаа зээлчих гээл үү?
Чабу: сайн уу? харагдахгүй хаагуур тэнээд бгаан ?? нээх чухлааа, даарах тэгээд нүгэл үү?
Чимгээ: за баярлалаа..
Элдүүр архины шил яг болно ш тэ...
Мань нэгийг зороод өгөх үүү
Бүкээ:: хаха, миний энэ 2 онигор нэрийг буруу харж буруу бичиж уучлаарай! гурилаа томоо элдэж, жижиглэж хайрна гэж бодоод бгаан. яаж то, элдэв гэж.... ширээгээ гампанз болгоё уу гэж...
Оюуна: улс хэсээд гал тогооны хэрэгслээ аваад явдаг энэ бүсгүй хэзээ нөхөрт гарнаа хэхэ.. аймаар эмэгтэйлэг айн..ээж л эмэгтэйлэг байх л дөө, хайрын эмэгтэйлэг гэж юу байдгийн тэ гэвэл загануулах байх да.
Блогтой: бүдүүн хүнийг яахнав.
Жагий: хаха, чи өөрөө хумсны хуурай ..
Оюуна: хоолоо сайн ид гэж үнэн хэлж л бгаан.
Нямка: хаха, уйгаржингаар ярих уу ижи мину абу гээл үү, тэгээч хө!
ганц гамбанз элдүүртэй болооч
аь та хоёрт сэтээр нь авч бэлгэлдэгч юмбилүү
Нини: за хайр. хэлснээр чинь болгий..
Сарнайх: монгол хүн, гампанз ганжингүй Монгол хүн хаха.
Лонэли: за зочилноо.
Гүр: хаагуур хэсээд яваамбээ??? МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ХҮН ЗА!!!
Кач: сайн дүүүүү........бас Монгол шүү дэ.
Сэтгэгдэл үлдээх: