Цагаан Цаас

Ширин Низаммафи нь1979 онд Иран улсын Тэхэран хотод төрсөн.

Kobе дээд сургуулийн дүүргэж магистар хамгаалсан. Одоогоор систэмийн инжэнэрээр Оотэ цахилгааны компанид ажиллаж буй.

Уншигчийн зүгээс уншсан номныхоо талаар хальт дурдая уу гэж санагдав.

 

Надад таалагдлаа, өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө оюун ухаанаар өөртөө тусгаж амтархан уншаад дуусгалаа. Гадаад хүн эх хэлээрээ бус хоёрдогч гадаад хэлээр ном бичиж тэрхүү чадвараараа шагнал урамшилд тодорхойлогдоно гэдэг их бахархмаар амжилт.

Дэлхий ертөнц нэг л мөртлөө дэндүү гунигтай, дэндүү өр өмөрмөөр амьдрал байдаг гэдгийг сайн ойлголоо. Уг номын гол санаа нь Иран Иракийн дайнд эгэл хүмүүн, хүүхэд багацуул хэрхэн золиослогдож буйг , эх орон гэж юу болохыг, бурхны номлол шашин шүтлэг гээчийн хүч болоод худал нүүр төрхийг маш энгийн хэрнээ чадмаг өгүүлжээ гэж хэлэх байна. Уг номыг уншиж дуусчихаад эх хэл рүүгээ хөрвүүлдэг юм билүү гэж нэгэнтээ бодонгоо мөхөс миний хүч хүрэхгүйн дээр өөрийгөө дайчлах гэдэг зүйлээс үнэн хойшид суун, залхууд зажлагдан зэвэнд идэгдэн сууж буйгаа хүлээн зөвшөөрлөө өөртөө.

Энд тэндээс нь хальт мульт хураангуйлан буулгавал:

* Та нар улам хичээнгүйлэн хичээл хийвэл ямрав дээ! Шалгалтын дүн урдын адил олигтой биш байна даг. Ирээдүйнхээ төлөө одооноос хичээж зүтгэх хэрэгтэй! ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ. Та бүхэн яг одоо цагаан цаас шиг цагаахан байгаа. Сайн ч биш муу ч биш. Үүнээс цааш та нар тэр цагаан цаасан дээр янзан бүрийн юм бичиж зурж, олон өнгөөр будах болно. 50 жил 60 жилийн дараа өмнөх өнгөрүүлсэн бүхнээ эргэн харахад өөрийнхөө зурсан зурганд сэтгэл хангалуун байж амьдрал гээч агуу зүйлтэй хамтрах өтлөхийн төлөө одооноос өөрийн байр суурьтай , үзэл бодолтой байх ёстой гэж багш сургана.

Ираний дайны байдал, энд тэндгүй бөмбөг дэлбэрэлт, бууны гал, утаа униар улаан цус, хүний цогцос.. бурхан өршөө!!! Дайнаас дайжин сэлүүхэн жижиг хотод хэсэгтээ суурьшиж буй ээж охин. Аав нь эмч, үүрэг хариуцлагатай эмч хүн эр хүн болохоор дайны талбарт хэрэгтэй гэсэн газарт хувиарлагдан дайчлагдсаар 7 хоногтоо нэг удаа эхнэр хүүхдээ эргэж ирэх. Охины сургуульд сурлагаараа гоцорсон Хасан гэх хүү бий. Хүүгийн ээж нүсэр том биетэй эд эрхтэн нь өвдсөн эмэгтэй. Харин аав нь музаан мэргэжилтэй боловч дайнд дайчлагдан буу үүрэн хайртай бүхнээ хамгаалахын тулд холоо явсан дүр зураг. Охин хүүд сэтгэл алдарч сэмхэн ширтэж хайрын оч асах. Хамгийн нандин хайрын холбоос , амсмаар амталмаар.. Тэдний хайранд эрх чөлөө гэж хязгаарагдмал. Шашин шүтлэг, бурхан номын үзэл. Хасаныг хаана байгааг нүдээрээ хайгаастай зүрхээрээ мэдрэхийг хүсэх охин маш жаргалтай бас зовнилтой. Хөтлөлцөж хүзүү сээрээ тэврэлдэж, хошуу амаараа үнсэлдэх бидний мэдэх хайр биш. Тэд Иранд төрсөн хүмүүс. Холын зайнаас хоёр биенээ мэдрэх. Хүү их сургуулын элсэлтийн шалгалт өгчихөөд хариу хүлээсэн байдалтай. Хүү эмч болох хүсэлтэй, багш нар нь найдаастай бас итгээстэй. Дайны байдал хурцадмал болох.. Хүүгийн аав гэртээ ирэх сураг дуулдсан боловч чимээ аниргүй.

* Энэ 7хоногт багтаж энэ хотоос нүүх болсон гэж зангирсан хоолойгоор хэлэнгээ хоолойгоо заслаа.

Хариу алга. Аавын аав ээж амьдран суугаа Исфахан хот руу явах байх. Бас хариу алга. Өглөө аав утасдсан. Иракийн цэргийн арми зэргэлдээх хот руу довтлон орж ирсэн гэнэ. Аавын дуу сайн л юм шиг сонсогдож байсан ч бага зэрэг санаа зовж л байна. Хасан ямарч хариу хэлсэнгүй. Би юу ч хэлэлгүй хэсэг зуур таг дуугүй суув. Дахиад л Хасаныг харлаа. Яагаад юу ч дуугарахгүй байгаа юм болоо?! Цэрэг эрсүүд маань томоохон дайралтанд өртөж Иракийн цэргийн арми хүч түрэн ороод ирсэн бололтой гэж дахин хэлэв. Хасан алгуурхнаар дээш доош нь толгойгоо хөдөлгөлөө.

Мэдэж байгаа.. арайхийж дуугарлаа шүү. Миний аав тэр дайралтанд оролцсон. Маш хүйтэн хөндий хэлэх шиг. Аав чинь зүгээр биз дэ? Xасаныг ширтлээ. Гарын хүйтэн хөлс асгарлаа. Зөндөө олон хүмүүс алагдаж хэсэг бүлэг цэргүүд буугаа хаян зугатацгаасан гэж аав утсаар хэлж байсныг саналаа. Хасан.... нулимс асгараад ирэв. Хоёр гараа сунган Хасаны мөрөөр тэврэхсэн. Хасан үнэхээр сул дорой харагдах юм. Гараа чичлэнгүүт бие эрхтэн нь голоороо хуваагдан 2 тийшээ ойччихмоор юм шиг. . Нулимс ар араасаа асгараад тогтохгүй шинжтэй. Хасан юу ч мэдрэхгүй байгаа юм шиг доошоо ширтэн суусаар..

Энэ хот жижигхэн ш дэ.. Огт бодоогүй өөр зүйл хэлсэнд гайхан Хасаныг ширтлээ. Худал хуурмаг бүхэн амархаан тархана. Бүгд мэдэх болно. Юу болсон юм бэ? асуултанд харуйлсангүй таг дуугүй.

Аав чинь зүгээр биз дэ??

Сураггүй ээ, мэдэхгүй гэж доошоо харсан чигээрээ хариулав.

Би өчигдөрийг хүртэл дайнд тулалдаж яваа аавын хүү байлаа .. Хасан гэнэт чангаар хоосон инээлээ. Ийм жижигхэн хотод бүгд амархаан мэднэ. Ичгүүртэй өдөр хоногууд. Юу гэж хэлэхээ би мэдэхгүй балмагдлаа. Надад хамаагүй ээ, удахгүй дээд сургууль орохоор өөр хот явж магад. Саяхан хүртэл маш чимээгүй байсан уур амьсгалыг эвдэн Хасан ярьж эхлэв. Гэвч ээж үүнээс цаашид мэдээж энэ хотод амьдрана, намайг явчихвал хэцүү л байна байх. Хэсэг хором дуугаа хураачихав. Дайсны машин зэвсэг цэрэг хэтэрхий олон болохоор хамгийн сүүлийн хүн хүртэл алагдах нь тодорхой. Тэдний арааас туслах хүч явуулаагүй. Машин тэрэг буу зэвсэг. Дайснуудад бүслэгдэн тулалдах , бидэнд туслах хүч ирнэ гэж найдан тэмцэлдэх тэднийг цэрэг эрс. Гэвч хэн ч очоогүй. Ээлж дараагаар үхдэл болсоор... мэдэхгүй .. Аймаар.. Үхэх гэдэг хувь тавилан. Үхэн үхтлээ тулалдана гэж зориг шулуудаx цэрэг. Үгүй амьд гарах ёстой гэж гулчийх цэрэг. Тийм аймаар газраас хурдан холдохсон гэсэн хүсэл бодлыг ойлгоно. Гэхдээ...... Хасан ар араас нь цувруулан маш хурдан ярьж байлаа. Өөртэйгөө яриад байх шиг. Хажууд нь дуугуй л сонсож суув. Гэнэт ярихаа болчихлоо. Аав зугатаачихсан.

* Хасаныг нүдээрээ хайсаар, олон машин ар араасаа цувран хөдөлсөөр.. Толгойгоо боосон алчуур гэвлүүрийн доор нуугдан уйлах ээжүүд, эмэгтэйчүүд. Тэд эр нөхрөө , хүүгээ дайнд үдэж буй. Эх орныхоо төлөө!! Бурханы төлөө!! Бид ялна!! Урагшаа гэж дуу нийлүүлэн орилдох ижилхэн ногоон хувцастай эрчүүд. Тэдний дунд юунд явж буйгаа гүйцэд ухаараагүй хий л сэтгэлийн хөөрлөөр хөөрөн онгирон орлилдох арван хэдхээн настай жаалууд үзэгдэнэ. Буу бариад тулалдах, амь нас хөнөөгдөх, улаан цусан талбайг тэд арай л ойлгож амжаагүй алдрайхан насандаа байгаа. Гэвч тэд эр хүн, тэд тулалдахгүй бол эх орноо хэн хамгалаална гэж.. Хорин хэдэн цуваа машин өнгөрлөө. Хасанг олж харсангүй. Сандран олон хүмүүсийн дундуур хүч мэдэн зүсэн орж Хасан Хасан гэж дуудсаар. Гэнэт танил бор шаргал үс.. Ахиулан харлаа... Хасан ногоон хувцастай олон цэрэг эрсийн дунд доошоо тонгойн сууж байлаа. Хөдлөх ч үгүй. Төд удалгүй машин хөдлөв. Араас нь гүйлээ, ориллоо. Үгүй байлгүй дээ, яагаад?? чи чинь эмч болох хүн ш дэ. Гэтэл хажуугар нь багш нэгэн цаас барьчихсан Хасан Хасан!! буугаад ир! битгий яв. Чи их сургуульд тэнцсэн. Анагаах ухааны сургууль. Гуйж бна ш дэ, буугаад ирээч дэээ!!! Машин хурдаа нэмэн цэргүүд чанга дуугаар Бид ялна! Эх орныхоо төлөө! Бурхны төлөө ! гэж дуулалдана.

 

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-10-02 11:21:56
Тэднийг бурхан өршөөг
2. Nini (зочин) | 2009-10-02 11:22:42
Ёоооё хайр орчууулааа. даалгавар өглөө шүүү.
3. *САЙХАН САНАА* | 2009-10-02 11:31:46
ай даа.. монголд төрсөнөөрөө л ингэж бахархах юм даа.
4. Сарнайха | 2009-10-02 11:33:12
ижий мэн иймэрхүү байдалаар орчуулчаач
5. Вафль | 2009-10-02 11:37:14
миний мөрөөдөл нэг зүйлээр нэмэгдсэн. Тэр нь чиний байгаа газрын соёлд дурласаных... ккк
6. amor | 2009-10-02 11:43:14
Эмбий: өршөө!! бурхан хаана бна?
Нини: харин ээ хаха..
Санаа: яг тийм, энэ мэдрэмж адилхан
Сарнайх: үр мээн, иж нь олон авуудын тухай асуумаар байхийн. нэг юмандаа ороод ирэх үү?
Бафль: соёл уу? мөрөөдөл сайхаан биелнэ ш дэ.
7. xoxotush | 2009-10-02 11:46:02
xoox goe nom bnaa ta orchuulaaaach butneer ni umshmaar sanagdchla
8. Вафль | 2009-10-02 11:53:54
тиймэээ хө
9. gorzook | 2009-10-02 15:33:04
Энэ ном анли ч юмуу өөр хэл дээр орчуулагдсан болов уу? Нэр нь юу юм бэ?
10. amor | 2009-10-02 15:42:26
Хохотушка: бодий ч гэх шиг хаха..
Бафль: тэгэлгүй яахав хө.
Горзоок: нэр нь широй ками буюу цагаан цаас..
өөр хэл дээр хараахан хэвлэгдээгүй болов уу да..
энэ оны 8 сарын 10 өдөр хэвлэгдсэн ном
11. bolorka83 | 2009-10-02 16:48:29
ene nomiin neriig englisheer ogch bolohuu ania olj unshmaar sanagdlaa ..
12. amanjinka | 2009-10-03 03:19:53
сонин хүмүүс шүүү мусулман шаинтай газар болгонл дайн үймэээн
13. ashita (зочин) | 2009-10-03 13:31:47
ene nomiig bi bas unshsan. unshsan ch gej ehleed orhison. chinii orchuulsan heseg hurtel l umshsan daa.

Oird akutagawa-giin shagnaliig hurtel gadaad hun avaad l, sumo ch yalgaagui. Japan international bolj baih shigee.
14. erhtsas | 2009-10-03 14:29:23
Дайн байлдаантай амьдрал хүсээгүй хувь тавилан ай яасан хэцүү.
15. Жиргээ | 2009-10-04 21:19:06
Yun uitai nom sonirxdog yum be dee, uur ashtaixan nom orchuulaad tavi!
16. SSunday | 2009-10-05 05:58:04
Санаатай санал нэг байна аа. Монгол хүн болж төрсөн нь юутай завшаантай хэрэг вээ.
17. Сарнайха | 2009-10-05 16:52:29
истоо их юмнаас гоцорчоод бооож үхэхнэээ
18. chimgeeitgel | 2009-10-06 15:37:23
үргэлжлэлийг нь нийтэлэх үү? эх дэлхий энх тайван байж дайн дажингүй бол хичнээн сайхан байх билээ. эмзэглэм юм.
19. Oyuna | 2009-10-08 10:08:45
хөөрхий залуу...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.