Уур хүрээл байна.

Миний ажлын өдрүүд нэг л маршрутаар өглөөнөөс эхэлдэг. Ажил эхлэх цагаас 2 цагийн өмнө босно. Тэгээд биеэ засчихаад шүршүүрт ороод шүдээ, нүүрээ , үс толгойгоо биеэ ( чухал хэсгээ ) хөлөө гэсэн дэс дарааллаар 20 минут орчмыг зарцуулна шүү дээ.

Тэгээд л толгойндоо томоо алчуур боочихоод дотуур хувцсаа өмсөөд нүүрэндээ ус, тос крэм түрхээд , сормуусаа будахад яг л 10 минут яг таг таарна. Энэ хавьд толгойгоо боосон том алчуураа авдаг байх. Дараагаар нь биеэ далдлах хувцсаа өмсөөд гал тогоонд орж ирэнгүүтээ зурагтаа асааж гарч буй мэдээ сонсонгоо ус, эсвэл кофе ууж хааяадаа жимс, пэчэнь мэтхэн амандаа хийнэ. Хийхээс хийхгүй нь их л дээ, гэхдээ ойрд эм ууж байгаа болохоор заавал нэг юм үмхсэний дараа эмээ араас нь залгичихаад байгаан. За тэгээд үсээ самнаад малгайгаа өмсөөд охиноо үнсчихээд гутлаа углаад гэрээс гарааский. Ажлын газраа ирээд хувцсаа солиод амралтын өрөөнд 10 минут орчим хана түшүүлэн 2 хөлөө дээш өргөн гэвтэнэ шүү дээ. Ингээд үндсэн ажлын байрлуугаа шатаар буухын өмнө тэр өдрийнхөө хуваарыг харна.

Гэтэл өнөөдөр......Хувиар дээр нэр байдаггүй ээ.. Гайхлаа, хэд дэх өдөр билээ гэж бодлоо.. Миний ээлжит амралт Мягмар Бямба . Тэгээд самбар дахь энэ сарын амралтын хуваарь харсан чинь Баасанд амарна гээд бичсэн байх юм. Албан контор орж лавлаад нэгэнт энэ хүртэл хүрээд ирсэн болохоор өнөөдөр ажиллачихий гэсэн маргааш яахын гэжийнэ. Яахуу дэ, амарчихий гэсэн чинь болохгүй гэв. За тэгвэл өнөө маргааш ажиллачий доо гэсэн үгүй ээ, өнөөдөр амар!! Маргааш ажиллаарай гэнгүүт уур хүрэх гээд л..... Зооооооз, харий доо гээд гарлаа. Нэг л уур хүрэх гээд л...........

Хайран нойр цаг. Хуваарь энэ тэрээ өөрчилсөн юм бол хэлэхэд яанаа, гэхдээ би бас өөрөө ханан дахь цаасыг өчдөр харчих минь яав дааа. Ууртайгаа эвлэрч ядаад л хариад сайхан унтъя даа гэж өөрийгөө хичээнгүйлэн албадан уураа дарсаар хариад ирэв. Юуун унтах. Байрны гадаа баахан машин техник тачигнаад л өрөмдөөд л, зааварчлан орилолдоод л.... Жинхэнээсээ уур х үрч байна. Унтмаар байх юм, ёооёоо толгой толгой.. Хөгжмөө чанга дээр нь чарлуулаад их цэвэрлэгээнд орохоос өөр хийх ажил над алга шив дэ. Банжигдуул банжигдана л дөө, гэхдээ гэрээ цэвэрлэсэн нь дээр ч юм шиг хэхэ. Уураа аргадаад хөдөлмөрлий дөө тэ?


Сэтгэгдэлүүд:

1. Nini (зочин) | 2009-10-02 09:49:06
Завхарсиййн. Даанч эртөө харагджээсийн кккк. Өнөөхөө охиноосоо асуугаа ёо хайр
2. lover_girl | 2009-10-02 09:56:30
Өө за яадийн хааяа тэгж л байдий энэнтэй чинь давхцаад өөр зүйл бүтээгүй бол би жинкен уур хүрнээ.
3. *САЙХАН САНАА* | 2009-10-02 10:43:09
өө танйа тэнд бас их засуур эхэлцэн вмуу.. манай энд ч засварууд дуусах шатандаа оржил байна..

ай даа мөн хэуүү шүү.. манай энд бол шөнө хүртэл пиржигнэтэл авч өгч байсан шү дээ зун..

тайван тайван.. таны толгой шоовон...
4. Наргил | 2009-10-02 10:50:50
уурлах ер нь дэмий эд дэ
дэмий юм дэмий
дэмбэрэлийн охин бүр дэмий
5. freestyle529 | 2009-10-02 10:56:15
уур золигийг өшиглөж унагаагаад дээр нь дэвсэл, бяцартал нь хэмхэл, үнс болтол нь шатаа. хэ хэ. тэгээл гоё болчино.
6. amor | 2009-10-02 11:20:11
Хайр: хэлээд юухэв, за хайр нь асуунаа.
Лоовэр: харин гэцүүтэймбээ энэ уур
Санаа: ухаал өрөмдөөд л.. хаха шоовон толгойгоо барьж үзэв.
Наргил: инээд хүрээд л явцхлаа, дэмбэрэлийн охиных нь, баярлаа .
Фрээ: шүдэнз байна уу хаха.
7. xoxotush | 2009-10-02 11:29:40
hairan noir yuma zamarsiinte xexe
8. apabst | 2009-10-02 16:55:15
ээ хайран нойр гээл үү хэхэхэ
9. amanjinka | 2009-10-03 03:24:59
ӨӨӨ ХАРИУЦЛАГАГГҮЙ НӨХӨР ВЭ ЯАСАН ТЭД НАР ЧИНЬ ХЭ ХЭ
яаая хөхө... биеэзасчаад гээд л... кк

истоо нэг яаж детальчилж бичихийг энэ Амороосоо сурдгийм бил үү... хөхө
11. altargana | 2009-10-03 08:37:39
хэхэ би бас сарын өмнө товлосон эмчийн үзлэгээ андуураад урд өдөр нь очцон, мэдээж сарын өмнө ажлаасаа чөлөө аваад шүү, ёстой уур хүрмээр,би ч гэж би сарын дараа гэхээр нь цаасан дээрх өдөр сараа ч харалгүй очцон. Тэгээд маргааш ажилтай гэтэл дахиад сараар хойшлуулж байгаам, арга буюу ширэн нүүрлээд маргааш нь дахиад чөлөө авсан ш дээ
12. Мөөг | 2009-10-03 22:21:54
ба бас цаг хагсын өмнө босоод үзүэж тарна хувиараа өөрөө хийдэг болохоор андуурах явдал бага байдаг нь
13. bomberder | 2009-10-03 22:28:02
za tevel bn aa... gutlaa tailaad, oninoo unseed... oilgoson uu ene daraalalaar buruu tiish ni guitsetgeed untaaskii tgd l boloo sh dee hehehe uuryg chini namjaah gesen yum sho

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.