Өнөөдөр гадуур бас бус хөөцөлдөөнтэй явж байгаад үд өнгөрсөн болохыг гэдэс өлсөх мэдрэмжээр мэдэв.
Цаг зав хомс байсан болохоор замаараа ほっかほっか亭 ( үтэр түргэн хугацаанд үнэн гавшгай шуурхай хоол бэлдээд өгдөг газар гэж өөрчилж болж байна ч гэхшиг ) -руу шурдхийж ороод л...
-рхүү хоол боолгож аваад зогсоол дээр машин дотроо жалир жалир хийж байх тэр агшинд FM-н хөтлөгч хүүхэн нэг юм яриал байсийн. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад завсраар нь амаа ангайж, ангайсан ам руугаа авсан хоолоо савхдаж хийгээл дахиад л жалир жалир жалир...
Хоолыг амандаа оруулаад дор хаяж 30 удаа жалирдаж идвэл ходоод гэдэс , хоолны шингэц , тэгээд гоо сайхан , гоолиг моолиг болоход их л хэрэгтэй юм эртүүд зурагтаар хүн ярьж байсныг нэг чихээрээ оруулаад дагзны хавьцаа хадгалчихсан юм байгаам. Та нар үүнийг уншаад нөгөө чихээрээ гаргалгүй хаа ч хамаагүй хадгалчихaад боломжтой бол хооллох бүртээ боломжгүй бол хааяадаа ч гэсэн хэрэгжүүлж үзвэл бас урт наслах ч юм билүү гэж..
Гэтэл дээр дурдсан хөтлөгч хүүхэн хэлжээнэ:
Сүүлийн үед Жорлонд хоол идэхийг хориглоно! гэж бичдэг болсон гэхийн. Үнэн үнэмшмээргүй , туйлын ойлгомжгүй тийм учраас би толгойгоо сэгсчээд байна гээл ярьж өгсөн.
Аниа бас Үнэн үү?! гэсэн эргэлзээтэй, толгойгооо хагас гилжийлгээд амаа ангайсан чигээрээ чихээ сортолзуулаад сонсов.
Арай ч үгүй байлгүй дээ, жорлонд хоол идээд сууж байдаг хүн байх уу даа гэж бодохын сацуу хөтлөгч хүүхэн яг миний бодлыг уншчихсан шүү.
Гайхоол, бүүр гайхооол, бүүүр итгэж ядаад л баримт олох гэж баахан оюутнуудтай нэгэн сургуульд очоод нууцын бүртгэл хийсэн чинь 400 оюутан хамрагдан анкет бөглөснөөс 9 хүн нь жорлон дотор хоол иддэг гэж мэдүүлсэн байвал та нар яахуу?
Тэд бөөлжихгүй бас идэж чаддаг гэдэгт итгэх үү? ёоооxxx бичээд бодоход л дотор эвгүйрээд явчлаа.
Ганцаараа хоол идэж буй үйл хөдлөл болон үнэн төрхөө бусдад харуулах дургүйн учир жорлонд орж хооллодог гэсэн нэмэлт тайлбартай. Тэднийг эрүүл гэж ойлгож болох уу?
Иймэрхүү хүмүүс энд тэндгүй мэр сэр үзэгдэн хаа нэгэн газруудын жорлонд хоолоо идээд суугаад байгаа болохоор Жорлонд хоол идэхийг хориглоно! гэж бичээд хананд нь наадаг болсон гэнэм.
Хоёр сонсохоор нэг үз! гэж тийм бичиг харвал баримт болгон блогтоо заавал оруулах юм шүү.
* Дэлгүүрт алхаж явтал зүс царай нуруу туруу гэж ванлий хүүхэн хүүхдээ тэргэнд суулгацан түрээд өөдөөс ирж яваа үзэгдэв. Гэнэт гараа даллаад юм хэлэх шиг. Ард яваа хүн рүү даллаад байгаа юм байх даа гэсэншүү юм бодоод замаараа лангуун дээрхи хувцсыг хальт сонжоод цааш алхсаар..
Дахиад л огцом гараа даллангаа эвгүй авиа гаргав. Эргээд харлаа хүн алга. Гайхоол надад юм хэлээд байгаа юм болов уу гэж хэсэг тээнгэлзэж зогсох зуураа xэлгүй юм болов уу гэж бодож амжив. Хажуугаар зөрөөд өнгөрлөө. Араас нь харж хэсэг зогстол минут хүрэв үү үгүй юу хугацаанд нөгөө үйлдэл авиагаа гаргаад өөрөө тэрнийгээ хянаж чадахгүй байгаа болтой юмаа. Юу ч болоогүй царайтай инээмсэглээд л хувцас хунар хараад явах нь гайхалтай. Өвчин л юм шиг байгаам. Хөөрхий дээ гэж ийм сайхан бүсгүй гэж харуусав. Хүүхдээ түрээд явж байгаа нь эрүүл хүн шиг.. Гэхдээ нялх хүүхдийн өмнө ЭЭЖ гэсэн хариуцлагатай байж чадах болов уу гэж аймаар сэтгэлээ чилээн бодох зуур хань:
Элдвийн өвчин хэцүү ч юм даа, хань ижилтэй үр хүүхэдтэй сайхан л бүсгүй юм. Минут тутамд гараа савчаад эвгүй авиа гаргаад байвал нөхөрт нь бас хүнд байдаг байхдаа. Ор дэрний ажилд энэ үйлдэл авиа саад болдог болов уу? гэж надаас асуув.
Харин л дээ, ямар л олиг байв гэж би хариулсан даа.
Та нар юу гэж хариулах вэ?
* Харьж ирчихээд эсэн бусын юм бодолд дарагдан хэсэг суулаа. Зураг үзлээ, энэ зураг их л сэтгэлд дотно.
Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж..
Энэ хар нүдэнг таних уу та нар? Эгчийгээ бас санаад л байх юм.





Сэтгэгдэлүүд:
хөөш чи бас блогдохдоо сонин сонин хөдөлгөөн хийгээд дуу авиа гаргаад байна уу, ээж хүн байж. ха ха
Би бол нэг ном сонин бариад ордын...
Манай дүү нэг удаа бага байхдаа жоо-д алим идсэн гэнэ, тэгээд яагаад ч юм бөөлжиж, тэрнээс хойж алим идэж чадахаа больсон гэжүүгаа.. ягүй бл надаас нууж идээ биз... гах гах..
Чабу: хаха, яг ш дэ. блогдохдоо дуу ч гаргахгүй жимийлттэй шүү..
Эмбий: юу цоолсийн?
Аманжинка: яагаад дальдрав?
Ундак: би ойхгүй бгаан тэдгээр хүмүүсийг.
Гүр: тийм л болж таарах гээд байхын яахуу?
Молор: юу бгаан?
Сарнайх: хамар бол харагдахгүй бгааз аан..
Блогтой: харин ном сонин бол бариастай ш дэ би ч бас,..хүмүүс хоол барьдаг гэнэм. Хайртай эгчийгээ санаад л.
Чамруу л гэнэ дээ би. Хүлээжээгаарай. Сомботой улаан дээрээ нэгийм наалгачаал очлоо шүү.
Аманжинка: хаха, зураг амь ороо юу? дал7дчаад яаж бгаан бол доо.
Досу : бэнтө яахуу дээ яарсан хүнд амар . амтархаад дандаа идээд байхаар эд биш л дэ.
Луза: харин ээ яасныг мэдкүү ш дэ.
Гүр: энэ нүд их л өөрчлөгдсөн дө.
Га: энд ирэх гэж бгаа юмуу? хүрээд ир хүлээж байяааааааааа.
би жорлонд юм унших дуртай, ямартаа манай гэрийнхэн ороод цаг болчихдог гээд гаднаас гэрэл унтраагаад байдаг байж билээ. Нөөтбүүкээ ч аваад орчихдог байсан, харин одоо батарей нь нураад болохоо больчихсон...тэнд юм иднэ гжэ бодохоос дотор муухай оргиж байна
ТЭР АЙХДАР НҮД ЮУГ ИЛЭРХИЙЛНЭ ВЭЭ АЙН???ЭСВЭЛ ЗҮГЭЭРЛ АМЬСГАЛАА ТҮГЖСЭН ЮМ УУ ХЭХЭХЭ... МЭДЭХГҮЙ..
Тэхдээ жорлонд угнаасаа хоол унд идээд байдаггүй биз дээ
Сэтгэгдэл үлдээх: