Азгүй хүүхэн..

 

 

 

Самдан томорсон гэнэ. Би түүнийг таньдаг юм. Аль хэдэн жилийн өмнөөс л  хаврын сүүлчийн сарын тэр нэгэн өдрөөс таньж эхэлсэн түүхтэй. Амьдралынхаа амттай  бас адтай өдрүүд бүхэнд таних гэсээр байгаад бүүр сайн таньж чадахгүй л алдаж билээ.


Насан залууд намайг эргүүлж гүйгээд бид нарны тойрог болж хөөцөлдөж тоглодог байв. Дурсамж дуртатгал болоод тархины нугалаасанд хавчуулагдсан Самдан шүү дээ.
Тэгсэн яасан, тэр манай нэг найзтай тааралдсан гэнэ. Нэг том машаааааан уначихсан, нэрийн хуудас энэ тэрээ өгөөд л,  олон тоотой дойлуурын худалдаа яриад л нээрээ энэ чинь хэн гэмээр танигдахгүй болчихсон юм байхоо.
Намайг наймааныхаа завсраар хавчуулаад сураглаж үзэж байна гэнэ. Найз яахуу дээ, байгаа амьдралыг хэлнэ биз дээ.
Тэгсэн чинь:
Тэр нээрээ
азгүй хүүхээн, надтай хамт байсан бол харь нутгаар дамжин хэсээл хэдэн халтар төгрөгний төлөө ажиллахгүйгээр  зүгээр л дээшээ хараад хэвтэж байдаг газар байлаа гэж энэ тэр гэж....
Намайг бол Нарны хаан, Саран авхай болгох байсан гэнэ шүү.
Зүгээр л дэээшээ харж хэвтчихээд тэнгэрийн одод юу вэ? Самдангийн хадгаламжинд байгаа тооноос цөөхөн ч юмуу, тэр наран одоо Оюутолгойгоос л жуль харагдаад байх чинь, сартай бол бүүр харьцалтгүй Самдангийн харшнаас ч гэрэл муутай юм байна энэ тэр гээл...

Хийх юм олдохгүй банжигдмаар санагдвал үүл зүсэж өөдөө харж блогдоод л.. Залхуугаа хүрэнгүүт хар үүл босгож Банжгийг хаачаал, хааяадаа зүггүйтэж солонгоор халхавч хийж өнгөө нууж үймүүлээл...

Тэнгэр ширтэж хэвтчихээд л жаргалдаа ташуурч  -Уул үүл нь нийлэн харагдаад гэж дуулж муулаал...Бас болоогүй дээшээ харсан ганц л байрлалтай болохоор дээр гараад гэвтүүл гэвт боливол боль! гэж Самданг дарамтлаал.. Байрлалаа сольё л доо гэж  гошуу дэвсэж намайг гуйгаал..
Үгүй шүү, хандах зүгийг та өөрөө тогтоосон гэж би хясаал...

 Дээшээ хараад гэвтээд байж болох бололтой. Харин гадагшаа гарахдаа яахуу?? Гэвтээ байрлалаар машиндаа онгоцондоо сууна аан?! Энд л том асуудал гарч ирэх нь дэ. Хүмүүс надтай яаж мэндлэхэв? Дээрээс өлийж энэ тэр үү? Ууж идэх болохоор яахуу?..  Энэ бүтэхгүй ээ, ямар азаар Самдантай сууж дээшээ харж гэвтээгүй юм бэ , ээ хайрын бурхан тэнгэр минь.

Нээрээ л азтай хүүхэн юм даа гэж амаа дарж аальгүйтэн байж бичиж орууллаа..

Сэтгэгдэлүүд:

1. unshigch (зочин) | 2009-09-07 03:11:57
yooyo yasan hoorhon yum bichee vee
gantsaaraa uhtelee ineelee.
bayarlalaa
2. erhtsas | 2009-09-07 03:19:18
Самдан агаа одоо хүртэл аниаг бодоостой авч чадаагүйдээ битүүхэн харамсаатай л явдаг байх нь.
3. erhtsas | 2009-09-07 03:19:53
Азгүй агаа гэсэн. ккк
хэхэхэ... Азтай хүүхэн Азгүй Самдан кккк
5. blogtoihun | 2009-09-07 03:44:10
Тэр муу Самданг сонгоогүй чэн аз гэж бод чи...
6. blogtoihun | 2009-09-07 03:45:41
Одоо Самдангаар яадын чи, сарамхай даавуунд боогоод наад муу дурсамжаа хашаа давуулаад шидчих зүгэр...
7. Аза | 2009-09-07 03:55:17
Азтай хүүхэн манайх, самдан дайсных гэсийм шиг блогчид блогчдоо амь байшүү.
8. Мөөг | 2009-09-07 03:58:54
би байсан бол самдантай суунаа.чи бичсэн үнэн юм уу. хэн мэдэх юм бэ. магадагүй нөгөө талаас нь харвал чи араас нь гүйдэг байсан бол яанаа. Тэр хүнийг чи сайн таньж мэдээшүй байсан ч юм билүү. Би тэр самдан чинь байна. за за тоглосон юм шүү.Монгол эрчүүдийн нэг ч гэсэн мөнгөтэй хөөрцөглөж явж байг. Харин чиний сонгосон сонголт самдангаас хол давуу гэдэгт би найдаж байна.
9. Мөөг | 2009-09-07 04:00:01
харин сонин нь чиний бичсэн шиг хүн бүр л самдан ахыг муулах аястай сэтгэгдэл үлдээжээ.
10. Мөөг | 2009-09-07 04:04:12
Уучлаарай би чиний блогоос охины чинь тухай мэдэхээс найз залуу ч юмуу, нөхөр энэ тэрийн тухай уншиж байгаагүй юм байнаа.
11. Мөөг | 2009-09-07 04:13:01
Миний хайр чинь номхон юм ш дэ. Яг л хонь шиг. Илүү дутуу олон үггүй , номын болохоор мань хааяадаа давраад мөрнөөс нь дээш гарч суучих гээд байдаг юм.
Бидэн хоёр чинь хоорондоо эвтэй гэж жигтэйхэн, хаана ч явсан хэлхэлдэж хөтлөлдөж хошуу амаа цорвойлгож байдаг гээч.
Зүгээр суухгүй үс гэзгээ илж таалж энхрийлж байтал хүсэл бадраад хөхний товч томрон хүрэнтээд чис чис, хүүхэн хонгорын бүлхүүс нарийсч, бөгс нь чангараад эрдэнийн шүүс ялгаран чийгтээд ирэх аяст хөөрхий хайрын хүрэн азарга дэл сүүлээ намируулаад томрон товойгоод ирэхийн зэрэгцээ хясал таглаад ирдэг үе их. Хажууд хөөрхөн охин үр нь байжийхад бид 2 хувцас хунараа тайчаад эхлэлтэй нь биш хүүхдийн хүмүүжилд муу үлгэр дууриалал, сөрөг нөлөө үзүүлчих ч юм билүү гэж ихээхэн тэвчиж хоорондоо шивнэлдэж шүршүүр банн болоод явчихдаг үе ч олон.
12. Сарнайха | 2009-09-07 08:02:24
хаха яаж блогддог гэнээ үүл зүсэж өөдөө рахж блогдогоо хэхэхэ
13. altargana | 2009-09-07 08:41:42
хэхэ тэр хүн овоо баян болж л дээ, тэрэнгүй суугаагүй болохоор азгүй байдаг нь сонин л юм байна
14. xoxotush | 2009-09-07 13:00:38
xixixi azgui huuhen bhda yadii tee balai hog ve
humsuud uur uuriin nudeer horvoog hardag samdangii nudend ta azgui bolj haragdsan vol busdiin nudend ta aztai negeeen
15. Гавтгаа гошуут | 2009-09-07 13:09:25
hehe
16. Эмбий | 2009-09-07 13:14:24
хэ хэ нээрээ дээшээ хараад хэвтэж байсан бол яаж чамтай мэндлэх болж байна аа ккк
17. Agai | 2009-09-07 13:16:00
азтай азтай
18. Жиргээ | 2009-09-07 17:24:49
bid aztai ch azgui ch...deeshee, deeshee, ulam undurt!
19. Жиргээ | 2009-09-07 17:25:17
ta suuliin uyed irj ajlaa xiixgui gachin bgaa shoo, ene udaa dongodloo
20. molor | 2009-09-07 17:30:31
ААЛЬГҮЙ МИНЬ МАНАЙД ОРЖ ПАТИАРАА ХАРАА
21. Hilde | 2009-09-07 17:34:07
xa xa хандах зүгийг өөрөө тогтоосоон гээд хясах нь байна шдээ ....
22. Rush | 2009-09-07 17:37:20
haha daisnii samdan monuu kkk....
23. amor | 2009-09-07 21:13:28
Уншигч: инээсээр байгаад битий үхээрэй гуйя хэхэ.
Цасаа: өөрөөс нь асуухиймсан. хэхэ
Бялзуух: харин хэхэ..
Блогтой: за бодий , бас чулууднаа .
Аза: хаха, маниахан уу?
Мөөг: харин хэлээд юухэв, тойрог болоод л гүйлдээд л байсан л да.. хаха яагаад байнаа Мөөг гуай..
Сарнайх: их учир байнаа өдөө хараад хэвтэхээр чинь...
Алтаргана: хөөрхий минь бантаа юм байлгүй дэээ, би бас чимхээд хаясан зөв үү буруу юу хаха.
24. Nini | 2009-09-08 21:38:54
Азтай азтай харин чиг азтай хүн дээ
25. molor | 2009-09-08 21:47:10
аз эз гэдэг дотоод ухамсраас л шалтгаалаад байх шиг бгаам даа
26. amor | 2009-09-09 20:29:42
Хохотушка: Самдан харин бантсан байхаа хаха..
Гавтгаа: шоолодийнуу?
Эмбий: харин тэхх, бодоод бодоод бодын шийр 4.
Агай: азтай азтай
Жиргээ: бүүр дээшээ , танайд ороод л бгаа шд .
Молр: за
Хайлдэ: яг тэгнэ.
Ундак: аль тал юм болоо? асуучих тэx үү Самдангаас.
Нини: харинчиг аз одтой шүү тэ.
Молор: тэд холбоотой гэж үү? аа мэдэхгүй..
27. Oyuna | 2009-09-10 09:59:24
азтай байх байжээ чи минь хүний эрхээр....яаж номхон хонь шиг хайр чинь чамд минь бурханаас илгээгдсийн....азтай азтай азтай
28. SSunday | 2009-09-14 09:24:21
Мөөг бүх хүүхнүүд Самданг буруутгаад байна гээд байна. Би нэг өмөөрчихье.
Яах нь уу, хөөрхийг. Сайхан хүүхэнд дурласан Монгол залуу л байгаа биз. Тэгээд яахав дурлал нь бүтээгүй л биз.
Гэхдээ дотроо бодоод л яваад л байдгийн байна, хөөрхий.
Санасандаа хүрээгүй эр хүнээс энэ зэргийн үг гаралгүй яадгийн, охид, бүсгүйчүүд ээ,ккк.
29. apabst | 2009-09-15 03:22:44
хахаха... татаад уначих дөхлөө... Яасан азгүй зус вэ чи... Дээшээ хараад л хэвтэж байх байсан байна ш тээ хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.