Гэгэлзээд гэнэт явчмаар санагдаад л...Цэвэр агаар цэнгэг ус, хөхүүртэй айраг хөөрүүлсэн сүү, Тамирын гол тарваганы боодог........ Аааяаа, алтан дэлхий минь ээ.
Даанч цаг зав, цалин мөнгөндөө хэмжигдчихээд өнөө жилдээ өнжих болтой.
Сэтгэлээ тайтгаруулж өөрийгөө хуурч энүүхэн хавиар голд шумбах гэсэн урсчих гээд, далайд сэлэх гэхээр живчих гээд их бажигдав. Гэхдээ яахав ээ, хэсэгтээ хууртагдсан болтой юм. Харин улаан алаг биетэй болсны дээр уран гоё хийцтэй дотоожтой болоод авсаан. Шүршүүрт ороод харахаар цагаан өнгийн чамин хослол харагдаад байгаам чинь. Цайраад өөрийн үндсэн өнгөндөө орвол өнөөх гоё хээ хуар маань намайг баяртай хагацая даа хайр минь гэх байлгүй.
Дэндүү давчуу орчлон гэж, энэ халууныг ээ.. Дээр нь бас амьдралдаа анх удаагаа хайр энэрэл ,халамж, зугаатай мөч, зуурдхан жаргал бэлэглэсэн Хөөрхөн маань хорвоог орхиод одсоныг сонсоод хямарсаан, бачимдсан бас өөрийгөө буруутгасан.
Үүнээс хойш түүнээс цааш үүрэг хариуцлагагүй хандаж хорвоогийн хөөрхөнийг хаа нэгтээ ганцаардуулан орхихгүй гэдгээ тангаргалсан. Хайрлаж хамтдаа байж чадахгүй юм бол өөртөө дасгаад яахав. Их л богинохон жаргал байж дээ. Тэр нүд. Сэргэлэн золбоотой. Харин тэр шөнө.. Ямар их гуниг тээсэн харц байсныг энэ яваа насандаа мартахгүй. Дахиж уулзахгүй гэдгийг тэр шөнө мэдэрсэн гэж үү Хөөрхөн Минь. За одоо боллоо, заяа тавилан. УУчлаарай Хөөрхөнөө!!! үүрд дурсана.

Газар шороо ус тэнгэр. Хүний нутаг. 

Ногооноор эргэлдсэн голын ус. Цэнгэг л юм байна лээ. 
Том том хавтгай чулуунууд.. Хаа нэгтээ харсан ч юм шиг.
Гэхдээ л биш....

Усны өнгө модны өнгө үндсэндээ ижилхэн ногоон л
харагдаад байгааз дээ. Нээх сонин.. 
Зориулалтын усны хувцас өмчихөөд л чухал царай гаргацан загасчид эргэн тойронд их байсан. Бид 3 яахав дээ, усанд шумбах гээд цал пал үсчээд л урсаад л орилоод л загасчидад саад болж байгаам чинь. 
Энэ хаана вэ?? Эх орон минь ээ.. Ямар ялгаа байна ???
Хэлээд өг дөө хүмүүсээ!! 
Далай.. Загасаа барих гээл усан онгоцтой улсууд эргэлдээд байх юм байна лээ.
Далайн давалгаанд түрэгдээд л явж өгсөн дөө энэ Монгол охид. Даанч ээж гэгдэх охиных нь гэдэс гүзээ энэ барьж байгаа юмандаа үрэгдээд улаан алаг болцон.
Хэврэг гүзээ, хөөрхий хэд хоног хөндүүртэй. 




Сэтгэгдэлүүд:
Сүүлийн хоёр харин их хөөрхөн дамшигнууда байх чинь уу? Таных уу? хихи
Луза: манай хамаатангууд ш дэ.
Ижий аав эх нутагтаа сүсэглэлгүй яав гэж... гэхдээ наад газраа аргадаж идээ цайныхаа дээжийг өргөж байгаарай... Адилхан лус савдаг, бурхан тэнгэр гэдэг чинь... Харж байдаг гэсэн шүү хайраа..
Вакатта ирү дато омоото ирү ёо.. сон нани ёо вакайсо... анатану мондай о со нани вакката ёо...
ёроошику домо... шимпай со ёо...
ГАДААД ДОТОООДООР УДАААД ГАЧИН БГАА ШҮҮ ЧИ...ХО ХО
Сарнай: чи хэнийг сонирхоод бгаан хаха..гэснээс Сармайх болчихсон бна ш дэ..
Сармай дээлт хаха..
Болор: харин бололцоогоороо болсон хө.
Нэээх:: хүйсийн харьцаа хаашдаа алдагдцан ш дэ, мэдээгүймөө?
Банжигын хэдээ хүнд алдкуу шөө...
Болор: хөгтэй жирвагарууд ш дэ..
Нини: хайр бэлгийн нүдтэй шүү. яг аль?
Нини: баригдсан да баригдана дааа.. тэр загасчин 2 залуу манай хамаатан, тэр АМОР-г би хөлөөрөө бичсийн , харин нэг захидалд гараараа бичсэн хохо..
Болор: ээ хайрхаан, садист аан..
Блогт аниагийн хэлдэг үнэн шүү...хаа ч явсан тэнгэр газартаа залбирч яв гэж...бичас тэгдийн тэнэмэл эм болохоороо...энэ чинь эхлэл нв биздээ цаашдаа хаачхын бүү мэдээ.....
хөөрхөнөө маань яасан бэ.....??????айлд үлдээгээгүй билүү....
Би залхуураад блогоо бүр хаагаад хаячихсан, ккк.
сэтгэлэээ ч олон жил хуурч сууна даа
ta 2-iin zurag stogogo bna shuu, adilxan yumaa
amoriin edlen gazariin zurag baix shig bna daa xi xi xi
ene banjigmaanuud yagaad bna aa xi xi xi xvvxenii and garax geed ch bgaam shig xi xi xi
Харин тэр муу хөөрхнөө чинь явчаа юу...аягүй бол сэтгэлээр унаад тэр байх даа, хөөрхий амьтан
Догь: блогтой сонсоосой.
Оюуна: тэнүүлч сайн уу? харин хөөрхөн харамсалтай юм болсон.
Сандеи: Сайн, чамаас гайгүй залхуу юм гэж өөрийгөө дүгнэв.
Тунгаа: чи хаагуур яваад бгаан?
Амгаа: xарин тиймээ
Абаст: гүй чиш, хүүхэнд нугасгүй хүүхнүүдийн яриа хаха
Аманжинка: сайн хө, хамтдаа харих уу?
Жиргээ: хамаатнууд юм чинь.
Хэлтэрхий: болохгүй байхоо,
Усны хувилгаан: хаха, шүүрс алдав уу гүй юу..
Дэлгээн: нээг л инээсн хүн, 35 хаана бгаан?
Форэвэр: яг тийм
Алтаргана: хэхэ, цусан төрлүүд адилхаан гэж..харин хөөрхөн өвдсөн гэнэ лээ..
Сэтгэгдэл үлдээх: