Мөнхийн ус байхгүй ш дэээ.........

 

 

 

                           Бавуугийн Лхагвасүрэн.

        Ижийтэйгээ байхад би баян байсан.

Хагарсан чулууд дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье

Нулимсаараа зуурч хэлье

Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье

Амьсгалаа зангидаж хэлье

Ижийтэйгээ байхад би баян байсан.

 

Орилсоор муу ижийдээ очиж нулимсаа арчуулахад

Одод бүгдээрээ миний л нүдэнд түгдэг байсан

Ижий минь надруу инээгээд ирэхэд нь

Энэхэн замбуу тивийн наран ганцхан над дээр л тусдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан.


Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт нь гүйхэд

Аараг толгодын минь элс алтаар л нурдаг байсан

Бортон бортон зэрэглээ хормойтой минь орооцолдож

Бүжин бор холын минь сайрыг долоодог байсан


Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд би

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан.


Уул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэлье

Эсээ шатааж хэлье

Урсгал ус нь эргэж урсдаггүй шиг үнэнээ хэлье

Цусаа буцалгаж хэлье

Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан.

...........................

Элбэг урсгалтай-сvvн мєрєн
Ижий мєрєн
Vрээ л дагаж урссан
Vйлийн vртэй-цагаан мєрєн
Ижий мєрєн...

...........................

...Эмээгийн vvрдэг арагны vдээр
Тас vсэрсэн єдєр
Би тєрсєн
Хєєрхий минь євдєхдєє базсийм
гэнэ лээ
Ижий минь биеэ хуурайштал
Цусаа асгасан єдєр
Би тєрсєн..

                                       Аманжинка.

   Зуурдхан насны чинь эцсийн оч амь болон танаасаа үсэрсэн
Зутруу жаахан үр чинь таньдаа сэтгэлийн үгсээ хэлье.
Зэвэргэн хаврын цасан шамаргатай тэр л бүүдгэр өдрийг
Зэрвэсхэн ч гэсэн мартаж чадахгүй бодол сэтгэл минь
Алаг дэлхийн шаргал өдрүүд хүрдээ даган эргэн эргэсээр
Арван хэдэн жилийн тэртээх таны минь зураг хүүгийнхээ өмнөөс инээмсэглэсэн хэвээр
Алтан бурхдын өмнө өвдөг сөхрөн би таныхаа араас маань уншиж эрх эргүүлээгүй ч гэлээ
Анирлах сэтгэлийн угтаа бурхдаас ч илүүгээр сүсэглэн амгалан төрхийг чинь үгүйлэн байж тайтгардаг аа хүү нь тандаа хайртай..           

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-05 20:49:16
ТИЙМЭЭ ИЖИЙТЭЙГЭЭЭ БАЙХАД БАЯН БАЙСАААН
2. amor | 2009-08-05 21:06:46
Аманжинка: Баярласан шүү, тиймээ баян байсан.
3. amanjinka | 2009-08-05 21:35:18
баярлалаа миний муу хэдэн мөртүүдийг блогтоо ээжийгээ дурсаж тавьсанд баярлалааа
4. xoxotush | 2009-08-06 14:24:04
ijii gedeg amid burhantai bi bayn hun ene neeree uuriin erhgu nulims dusluuldag shuleg
5. Chabu (зочин) | 2009-08-06 14:48:18
ижийгээ угшсандаа би баяртай,
ижийдээ ууссандаа би жаргалтай
хөглөгөр ой, хангайд төрсөндөө би омогшдог
хүнлэг сэтгэлтэй ээжээрээ би бахархдаг
цас ханзрахтай зэрэгцэж ижийнхээ умайнаас унахдаа
цочмог өвдгөсөн юм гэнэлээ, би ижийгээ.
цай шөл барин ирсэн аавыгаа
цоргитол шээж мутарласан хүнээ хө.
холоо одсон ижийгээ санахдаа
хойно орондоо ордоог, уйлах гэж.
хойноос нь очихоо хүлээсээр сууна аа хүү нь та 2тоо
хорвоогийн жам, тушаалаа харуулдана, утга нь тийм юм.

Мөнхийн ус байдаггүй гэж айлын хүүхдүүд хэлэх юм
Мөнхийн хайр маань тэр рашаан гэдгийг мэдмээр дээ.
Гол зүрхнээс гарах ижийгээн гэсэн тэр хайр чинь юм шүү
Гоморхож цөхрөлгүй итгээрэй, миний хүүхдүүд ээ.
Бид ижийдээ очно оо.
6. amor | 2009-08-06 18:19:55
Аманжинка: ижийдээ зориулж дөрвөн мөрт холбож чаддаггүй ийм хүн дээ би..
чамд баярласааан хө, шүлэг чинь маш их таалагдаад шууд гуйсан да.
Хохотушка: дэндүү гоё хэлсэн шүлэг.зочилсонд баярлалаа..
Чабу: сайн уу? баярлалаа уйлмаар сайхан хэлж байна. уйтай байна дүү нь..
7. Нини (зочин) | 2009-08-06 18:25:48
Эжийтэй хорвоогийн баяныг мэдрээд авсан бид азтай хүмүүсээ хайр. Огтоос мэдрээгүй нэгэн ч бас хаа нэгтээ гашуудаж л суугаа даа хө
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сvvдэрт хярахад сэрvvхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн vнэр
Сэнгэнэх нь даан ч сайхан
Над шиг гоё хvнгvй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ гэсэн шуугиан
Наадмын хөндий дvvрсэнсэн
Тоссон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсансан
Хошуу сvvл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хvрсэн нь л тvрvvлнэ гэсэн аархал
Эмээл бvхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сvг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хөтөлгөө гvvтэй өвгөн уяач хажууд байсныг
Хөөрч догдлохдоо би хараагvй байж
Зөв талын дөрөөн сэнж ханхийлгэн
Жингэнэтэл vvрсэн хөтөлгөө гvv нь тэлvvлэв
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сvvл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэв гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав
Хөлсийг нь хусахын зав өгөлгvй
Хөхөө хехөх гэж эх рvvгээ шунгав
Эхийнхээ дууг сонссон
Исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг
Хашир уяач нум юм билээ
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Б.Лхагвасүрэн
9. madam98 | 2009-08-07 20:42:27
Uchigdurhun bi eejiigee sanaad gtsaa banjigt tsuhaldaj suulaa.Turuuhen bi uuriinhuu blogt burhan gedeg eejiin shvlgee bicheed taiwshirsan. Harin yag odoo ene blogt bgaa shvlgiig unshaad saihan bolloo. EEJ - BURHAN...
10. shulamanka (зочин) | 2009-08-07 20:45:07
axaxaxaxaxaxaxaxaxa
11. amor | 2009-08-08 18:12:49
Нини: хайр, үнэн үг шүү..
Гүр.......... сайхан шүлэг .. баярлалаа.
Мадам: баярласан хө, танайхаар зочлоод шүлэг уншаад гарсан шүү.
Шуламанка: инээснийг асуу гэж........
12. Жиргээ | 2009-08-10 12:20:44
ijiitei xun bayan shuu neeree te.
13. Влад Дракула | 2009-08-10 12:28:32
Орчлонгийн салхи шуургалан
Он цаг миний өмнө тэр аяараа хөмрөх иг болсон
Оройтслн болзооны ужиг цэнгэлд мансуурч явахдаа
Орон дотроо хөөрхий эж минь унтаж чадахгүй хүлээдэг байсан...
14. Oyuna | 2009-08-11 08:00:53
ижий бурхадаас илүү нь үгүй бизээ
15. amanjinka | 2009-08-11 08:03:16
баярлалаа хө ижий бурхад минь аамаглан нойрсог дээ
16. hmm (зочин) | 2009-08-11 08:18:30
oo lag lag, amnajinka ugaasaa gogo bicdeg, xarin ene cabu bas xynees xuulaa u, eeree ingej bicdeg xyn yy. gaagyi l um bicij. kkk
17. bolorka83 | 2009-08-12 18:06:14
eej mini tanida bi hairtai
18. Сарнайха | 2009-08-14 08:45:01
хойд иж мэн
19. Монгол Зон | 2009-08-15 00:10:46
ха ха, энэ хоолойгоо зассан сөөнгө хоолойт дандаа л намайг чимхэж явах юм, зайлуул. жаргалаа үүнээс олдог бол болж дээ. хмм, ха ха. дээрх 16-д байгаа хүн Танаа.
би хүний юмыг яаж хуулахаа ч мэддэггүй зөнөг өвгөн ш дээ, тийм ээ, амоор? ха ха
20. blogtoihun | 2009-08-18 09:18:50
харин тиймээ...
21. Вафль | 2009-08-20 12:09:53
нүд гялалзаад сэтгэл өөдрөг байгаа гэж... чимдаан баярласан сэтгэлийн илэрхийлэлээ хэрхэн эргүлэхээ мэдэхгүй л суунам.
22. nekee | 2009-08-20 14:29:15
hagatshiin tsagt uhel dabj uulzdaggui gj ...ih l gunees garsan ug baihdaa
23. Жиргээ | 2009-08-20 16:09:43
ye gegeen dari ex minee, Amaad shavi oroo yu
24. Жиргээ | 2009-08-20 16:11:39
xairt ejii chini chamaig tengerees urgelj iveedeg shuu.
25. erhtsas | 2009-08-24 14:42:36
Уйлчихлаа аниа минь.

Жижигхэн тэр бүсгүйн сэтгэлийг жиндүү үгээр сарниасандаа гэмшээд ч барахгүй юм. Нэгэн ээжийг ээж чигт нь үлдээх гэж, нэгэн ээжийг гуниглуулсандаа харамсана. Гэвч хүүхдүүдэд ээж гэдэг хүний халамжит сэтгэл л хэрэгтэй байдаг.

Ээждээ очихсон, харах нүд барих гарт нь ойр энэ хорвоогын баян хүмүүсийн нэг болж амьдрахсан.
26. Aagii | 2009-08-26 06:46:19
энэ нээрээ их гоё шүлэг шүү , бас л завгүй дээр ямар гоё уншдаг гээч ,,,,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.